Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн шаардлагатай 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг БНСУ-аас татан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр МИАТ-ээр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дараагийн ачаа ирнэ. Энэ сарын 8, 10-нд мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулж байна.

Агаараар эмийн хэрэгслийг татан авахаас гадна газраар импортын эм, хүнс, бараа материал татаж авахаар зорьж байна" хэмээлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ.

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.