Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Арваннэгдүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 13-15 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Увс нуурын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говь, талын нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хaойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох “Сая долларын хэрэг” гадаадын хөрөнгө оруулагчдыг жихүүцүүлэх үү
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох “Сая долларын хэрэг” гадаадын хөрөнгө оруулагчдыг жихүүцүүлэх үү
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.