Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс 2005 онд НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүний хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн байдаг. Анхдагч хуулийн төслийн гол зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, цаашлаад хамгаалах, урамшуулах цогц харилцааг зохицуулна. Урамшууллын хязгаар нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг байхаар хуульд тусгаж байгаа.
Нийтийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын болон нийтийн эрүүл мэндэд хор, хохирол учруулж байгаа мэдээлэл, хэрэглэгчийн эрх ашиг, шударга бус өрсөлдөөний талаар бичгээр болон цахимаар холбогдох байгууллагуудад мэдээлэх боломжтой болно" гэв.