Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж буй барилгын компаниуд, барилгын материалын үнэ 30 хувь өссөнтэй холбогдуулан, үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардсан хэдий ч өдийг хүртэл хариу өгөөгүй тул барилгачид төв талбай дээр жагсаал хийж байна.
П.Батбаатар "Барилгын материалын үнийн индексийг 2022 оны төсөвт тусгаж өгөх шаардлагатай байна. Монгол Улсад төсвийн хөрөнгөөр баригдаж буй 1100 гаруй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагууд бий. Түүнээс он дамжиж хийгдсэн 480 орчим барилга байгаа. Барилгын материалын үнэ хоёроос дөрөв дахин өссөн үнийн зөрүүг ирэх оны төсөвт тусгаж өгөөч гэж байгаа юм.
Бид албан бичгээ хүргүүлээд удаж байна. Тавдугаар сараас үнийн асуудлыг ярьж эхэлсэн. БХБ-ын яамны зүгээс энэ асуудлыг шийднэ гээд явсаар л байсан. БХБ-ын яам үнийн индексээ тодорхойлоод Сангийн яамтай зөвшөлцдөг хуультай" гэлээ.