Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН хэмээн шалгаж өгөхийг хүсчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос “Улаанбаатар төмөр зам” ХНН-д бугшсан гэмт үйлдлүүд, удирдах албан тушаалтнууд хууль бус замаар хэрхэн хөрөнгөжсөн талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал “УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг Улаанбаатар төмөр замд 5 жил ажиллаад Ланд-200 машинтай болж хөрөнгөжсөн тул хууль, хяналтын байгууллагууд түүнийг шалгах ёстой гэж мэдэгдлээ. Мөн УБТЗ-ын удирдах албан тушаалтнуудыг аудитын байгууллагаас шалгаж, хэрхэн хөрөнгө чинээтэй болсныг тогтоох ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байжээ. Мөн түүнийг хоёр жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрынхан баривчилж байсан. Үүгээр зогсохгүй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий.Авлигын хэрэгт удаа дараа нэр холбогдож байсан Ж.Пунцаг албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн тул холбогдох хуулийн байгууллагууд шалгах ёстой гэж Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдэгдлээ.

Энэ жилийн “Чингис хаан“ одонг ХЭН ХҮРТЭХ ВЭ
Энэ жилийн “Чингис хаан“ одонг ХЭН ХҮРТЭХ ВЭ
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.