Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жилийн “Чингис хаан“ одонг ХЭН ХҮРТЭХ ВЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан хэн гэгч эрхэм "Чингис хаан" одонгоор энгэрээ мялаах бол гэдэг нь хүн бүрийн анхаарлыг татаж байна.

Үе үеийн Чингисийн одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байв?

2005 он Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.ОЧИРБАТ

2006 он Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав

Чингис хаан одонгоор 11 хүн, нэг хамтлаг шагнуулж байжээ | Asuudal.mn

2009 он Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

2011 он Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

Чингис хаан” одонт МУСГЗ Г.Мэнд-Ооёо ““МОНГОЛЧУУДЫН ЭРДЭМ СОЁЛЫГ ТЭЭСЭН ИХ  НҮҮДЭЛ” сэдвээр лекц уншлаа – Монгол Улсын Их Сургууль

2016 онд МУГЖ Дуучин Г.Ариунбаатар

МУГЖ, ЦАГДААГИЙН АХМАД Г.АРИУНБААТАР ЧИНГИС ХААНЫ ОДОН ХҮРТЛЭЭ.

2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр

2019 онд "THE HU" хамтлаг

Эх орондоо ирсэн The Hu хамтлагт Төрийн шагналыг нь гардуулав

2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас дотоодод бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бүх үйл ажиллагааг цуцалсан юм. Харин энэ оны гуравдугаар сард Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад гардуулсан байдаг.

2021 он сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа

Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад "Чингис Хаан" одон хүртээлээ -  Маргааш Лайв

ЭЗБХ: Жолоочийн даатгалын хуулийг гишүүдийн олонх дэмжлээ
ЭЗБХ: Жолоочийн даатгалын хуулийг гишүүдийн олонх дэмжлээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.