Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт ой хээрийн түймэр гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт ой хээрийн түймэр гарсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал,

  • Сэлэнгэ аймаг, Хушаат сумын нутагт “Тарвагатай гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомт руу очих явцад тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч утсаар холбогдож, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 17:13 цагт түймрийг унтраасан тухай мэдэгдсэн тул бүлгийг буцаасан. Түймэрт урьдчилсан байдлаар 20 га орчим талбай шатсан аж.
  • Хэнтий аймаг, Норовлин сумын нутагт “Цогтын хоолой" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 300 га орчим талбай шатжээ.
  • Дорнод аймаг, Халхгол суманд “Бугатай" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд мөн өдрийн 14:46 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 5 га орчим талбай шатсан байна.
  • Хэнтий аймаг, Баян-Адарга сумын нутагт “Барууны-Адаг" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 17:55 цагт унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га орчим талбай шатсан аж.
  • Сэлэнгэ аймаг, Баянгол сумын нутагт “Доргонтын бригад" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 16:25 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай шатжээ.
Ц.Даваа: Хүүгийн маань 5 дахь химийн эмчилгээ эхэлж байна
Ц.Даваа: Хүүгийн маань 5 дахь химийн эмчилгээ эхэлж байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.