Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

1964 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдааныг 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулна. Тус тэмцээн уламжлалын дагуу 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар болно.

Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг "Залуучуудын улсын аварга" шалгаруулах барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.
Эдгээр барилдаануудын журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэхээр болжээ.

ХӨЛБӨМБӨГ: Монголын шигшээ баг эхний тоглолтоо 1х1 харьцаатайгаар өндөрлүүллээ
ХӨЛБӨМБӨГ: Монголын шигшээ баг эхний тоглолтоо 1х1 харьцаатайгаар өндөрлүүллээ
 
ШУУД: “Шинэ хоршоо“ хөдөлгөөний “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“-т ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна
ШУУД: “Шинэ хоршоо“ хөдөлгөөний “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“-т ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.