Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИК: ХХБ-наас иргэн Г.Сэржхоролын нэр дээр ипотекийн зээл аваагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Иргэн Г.Сэржхорол Худалдаа хөгжлийн банк бусдад өндөр хүүтэй зээлсэн байраа МИК-ийн 8 хувийн зээлд хамруулж, дундаас нь ашиг олдгоо хүлээн зөвшөөрсөн хэмээн манай сайтад мэдээлсэн.

Энэхүү асуудлын талаар Монголын ипотекийн корпорациас тодруулахад "Иргэн өөрөө буруу ойлгосон байгаа юм. Манайх хоёр төрлийн зээл худалдаж авдаг. Эхнийх нь Засгийн газрын хөтөлбөрөөр буюу бидний хэлж заншсанаар зургаан хувийн хүүтэй зээлийг олгодог. Нөгөө нь банкны өөрийн эх үүсвэрт суурилсан арилжааны зээлийг олгодог. Тухайн иргэний хувьд ипотекийн зээлийн хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны зээл авсан. Манай компани 16 хувийн хүүтэй арилжааны зээлийг нь худалдаж авсан учраас манайд бүртгэлтэй байсан. Манай компанийг зөвхөн найман хувийн зээл авдаг хэмээн тухайн иргэн буруу ойлгосон байгаа юм. Иргэн, банк хоёрын дунд үл ойлголцол гарсан байх. Банкнаас тухайн хүний нэр дээр ипотекийн зээл аваагүй" гэв.

МАН-ын бүлэг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хаалттай хуралдаж байна
МАН-ын бүлэг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хаалттай хуралдаж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.