Төв шуудангийн урд баригдаж байгаа "Улаанбаатар пропетис" компанийн барилгын хашаа явган хүний зам давуулан барьсан гэх гомдол гараад буй. Уг мэдээллийн мөрөөр НМХГ, НХБХГ, НГЗБГ-аас газар дээр нь ажиллаж, хашаагаа татах нэг хоногийн хугацаатай үүрэг өгчээ. Шаардлага биелүүлэхгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг хуулийн дагуу нэхэмжилнэ гэж Нийслэлийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Тус компани маргааш 12.00 цаг гэхэд хашаагаа татна хэмээн мэдэгджээ.