"Найзууд" телевизийн ситком цувралын Гантерийн дүрд тоглосон АНУ-ын жүжигчин Жеймс Майкл Тайлер 59 насандаа таалал төгсчээ.
Тэрбээр ням гарагийн өглөө Лос-Анжелес дахь гэртээ амар тайван нас барсан талаар түүний менежер мэдэгдэв.
Түүний эхнэр Женнифер Карно "Хэрэв чи түүнтэй нэг л удаа уулзсан бол та хоёр насан туршийн найзууд болсон байдаг" гэж бичжээ.
Тайлер 2018 онд түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд хожим нь хавдар ясанд нь тархсан байна.
"Аль болох олон хүнд туслахыг хүссэн тэрөээр өөрийн түүхийг зоригтойгоор хуваалцаж, түрүү булчирхайн өвчтэй хүмүүст 40 настайдаа цусны шинжилгээ өгөхийг уриалсан" гэж түүний менежер хэлжээ.