“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлсэн үндэсний бөхийн лигийн барилдаан өчигдөр боллоо.
Барилдаанд 32 бөх зодоглосноос Монгол Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын начин Н.Мустафа үзүүрлэсэн бол улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Э.Сумьяабат нар их шөвөгт шалгарсан юм. Түрүү бөх гурав, үзүүрлэсэнд нь 1.5 сая бол шигшээ дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр хагас сая төгрөгийн шагнал хүртээв.
С.Сувдансондор
Шагнал гардуулах ёслолын дараа “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллагаас Монгол бөхийн өргөөнд хоёр сая төгрөг хандивласан юм.