Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Илрүүлэлт Оргодол-2021” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

ЦЕГ-аас “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 344 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Энэ талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээний гол зорилго нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж буй хэргүүдийг нөхөн илрүүлэх, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг олж тогтоох үндсэн зорилготой юм. Арга хэмжээний эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, бусдыг хүчиндэх 4, бусад 234 гэмт хэргийг олж тогтоосон. Мөн эрэн сурвалжилагдаж байсан 525 этгээдийг олж тогтоон, ажиллаж байна.

Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1070 орчим иргэн байгаа. Үүнээс оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилах чиглэлээр цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-тай хамтран ажиллаж байгаа ба 70 орчим этгээдийг олж тогтоосон.

Тухайлбал, 2021 оны есдүгээр сард БЗД-ийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О толгойдоо гэмтэл авсаны улмаас амь насаараа хохирсон хэргийг илрүүлсэн. Мөн 2017 онд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С гадны нөлөөтэй нас барсан хэргийг илрүүлж ажилласан.

“Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан иргэн О, “Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан иргэн Х нарыг олж баривчилсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.