Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөж, анхны чуулганы хуралдаандаа суусан юм.

-Сонгуульд оролцоогүй иргэдийн итгэлийн цаашдаа хэрхэн олж авах вэ?

-Сонгуулийн ирцтэй холбоотой асуудлыг СЕХ-ноос асууж тодруулсан нь зөв байх. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар сонгуулийн процессын талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ удаагийн сонгуульд ганц МАН-ын гишүүд 100 хувь оролцсон гэж бодохгүй байна. Хэнтий аймгийн хувьд 73 хувийн дүнтэйгээр сонгогдсон.

-Хамгийн түрүүнд ямар хуулийн төсөлд орж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Өнөөдөр 2022 оны төсвийн хуулийг хэлэлцэж байна. Төсвийн хуулинд эхлээд анхаарал хандуулах ёстой гэж ойлгож байна.

-Хэнтий аймагт их хэмжээний мөнгө төсөвлөгдөж байгаа хэмээн шүүмжлэл дагуулж байна. Хэнтий аймагт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөгдсөн бэ?

-Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ их нэмэгдэж байгаа гэдэг зүйл яригдаж байгаа нь үнэн. Тийм тоо байгаа нь ч бас үнэн. 2016-2020 оны хугацаанд Засгийн газраас Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж энэ салбарт хөрөнгө оруулалт нэлээд хэмжээгээр татдаг салбар болгоно гэсэн. Үүний хүрээнд Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэр гарсан. Би Засгийн газрын бодлогын түвшинд гаргаж байгаа шийдвэр амьдрал дээр хэрэгжиж явж байгаагийн илрэл гэж үзэж байгаа. Бодлого гаргаад хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл гардаг бол энэ удаа Монгол Улсын эдийн засгийн тэлэхэд гол нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас бодлогын бичиг баримтыг дэмжиж байна.

-Хоёр тэрбум төгрөгөөр Андлалын хөшөө бариад түүнийгээ нураасан нь бодлого хэрэгжиж байна гэсэн ойлголт мөн үү?

-Өнөөдөр бүх асуултад хариулахад хүнд байх. Миний хувьд аялал жуулчлалын хүрээнд Хэнтий аймагт асуудлууд хийгдэж байгаа гээд дараа нь ярих боломж гарах байх. Андлалын хөшөөг одоо яриад дэмий байх. Андлалын хөшөө хуучин сэдэв болсон.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.