Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсад галт уул дэлбэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнөөдөр /10.20/ Япон улсын галт уул дэлбэрчээ. Тодруулбал, Өмнөд Кюүшү арлын аялал жуулчлалын газар болох Асо уул нь өглөөний 11.43 минутын орчимд дэлбэрсэн гэж Японы цаг уурын агентлагаас мэдээлэв.

Дэлбэрэлтийн умаас 3.5 км өндөрт үнс асгарч, хэдэн км -ийн лаавын урсгал, чулуулаг унасан байна. Одоогоор хүн амиа алдсан, байшин, барилга сүйрсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Асо ууланд 2019 онд багахан хэмжээний дэлбэрэлт болж байжээ. Японд сүүлийн 90 жилд тохиолдоогүй галт уулын осол 2014 оны есдүгээр сард Онтаке ууланд болж 63 хүн амь алдаж байсан аж.

“Цогт-Цэций Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ“
“Цогт-Цэций Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ“
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.