Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дөрвөн аймгийн 9 суманд самар бэлтгэх, түүх зөвшөөрлийг тодорхой хязгаартайгаар олгосон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнөөдөр /2021.10.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Энэ жил нийслэлийн ногоон бүс болон тусгай хамгаалалттай газар нутгуудад, хушин ой бүхий аймгуудад хуш модны самар түүж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглосон. Үндсэндээ дөрвөн аймгийн есөн суманд хуш модын самрыг бэлтгэж, түүх зөвшөөрлийг тодорхой хязгаарлагдмал хүрээнд олгосон. Үйлдвэрлэлийн зориулалтаар 16 мянга орчим тонн. Гэхдээ 16 тонны 70 хувь хүртэлх хэмжээнд түүж бэлтгэхийг чиглэл болгосон байгаа.

Нөгөөтэйгүүр, Иргэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуш модны самар бэлтгэж, орлого олж байгаа. Харин ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас хуш модны самрыг хамгаалах, байгаль хамгаалах чиглэлийн санал санаачилга гаргадаг. Үүнийг БОАЖ дэмжиж байгаа" гэлээ.

З.Мэндсайхан: Эрээн хэзээ хилээ нээх нь тодорхойгүй тул нарийн ногооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүснэ
З.Мэндсайхан: Эрээн хэзээ хилээ нээх нь тодорхойгүй тул нарийн ногооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүснэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.