Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнөөдөр /2021.10.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагджээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, хоёр дэд даргатай ажиллана. Ингэхдээ БОАЖ-ын сайд, ЕТГ-ын дарга болон бусад холбогдох салбар дундын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий сайд, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгулулагын төлөөллүүд оролцоно. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, төсөв санхүү, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь Үндэсний хорооны гол зорилго. Улиралд нэг удаа хуралдана" гэлээ.

Ч.Болортуяа: Манай улс 2.7 сая тун вакцины нөөцтэй байна
Ч.Болортуяа: Манай улс 2.7 сая тун вакцины нөөцтэй байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа