Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлангаас “4 тэрбум төгрөг нэхсэн“ гэх асуудлаар ЭЦА-наас мэдүүлэг авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаас өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албаныхан мэдүүлэг авчээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр Төрийн ордны гадна суулт зарлаж буй УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин С.Жавхлангийн тухай ""С.Жавхлантай өмнө нь уулзаж байсан. Тэрбээр "Аймаг орон нутгаар тойрно. Нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Үүнд хамтарч ажиллах, Засгийн газрын оролцоо ямар байдаг вэ гэх асуудлыг хэлсэн. Бид боломжгүй гэдгээ хэлэхэд мань эр нэлээн бухимдсан. Жагсаал цуглаан хийнэ гэж ярьж байснаа ажил хэрэг болгоод явчихна гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхны арга хэмжээг дэмжээд байх боломжгүй" хэмээн ярьсан юм.

Тиймээс уг асуудалтай холбоотойгоор нь ЭЦА-наас Сангийн яаманд очиж, мэдүүлэг тайлбар авсан байна.

Харин 4 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд дуучин, МУГЖ С.Жавхлан "Үхэхдээ үхэр буугаа тавина, аргаа барахаар аавынхаа толгойг маажина гэдэг шиг л юм болж байна. С.Жавхланг харлуулах гэж оролдоод бүтэхгүй ээ, ах дүүс ээ" хэмээсэн байдаг.

Рио Тинтогийн тулган шаардалт дунд өрнөх “Оюу толгой“-н ирээдүй
Рио Тинтогийн тулган шаардалт дунд өрнөх “Оюу толгой“-н ирээдүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд