Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-нд вакцины I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.364 (75.8 хувь), 16-17 насны 26456 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Маргааш буюу 10 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.