Өнгөрөгч аравдугаар сарын 15-нд ихэр хүүхэд нь коронавирусийн халдвар авч, хатгаатай гэх оноштой ээж ЭХЭМҮТ-д очсон боловч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадаагүй талаараа өөрийн цахим хуудаснаа бичсэн нь олны анхаарлын төвд байсан. Тэгвэл үүссэн нөхцөл байдалд ЭХЭМҮТ-ийн зүгээс шалгаж байгаа талаар мэдээлж байсан юм.
Ингэхдээ ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн эмч болон ээжийн хооронд үүссэн харилцаа камерийн бичлэгт үлдсэн байжээ. Тус камерийн бичлэгт тухайн ихрүүдийн ээжийн бичсэн зүйл болоогүй учир А.Ундрах эмчид хариуцлага тооцох шаардлагагүй гэж ЭХЭМҮТ үзсэн байна.