Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дансаар мөнгөө алдсан гэх иргэдийн гомдол мэдээлэл бүрт шалгалтын ажиллагааг явуулдаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр арилжааны банкны данснаас хэрэглэгчид их хэмжээний мөнгөө алдсан асуудалд ямар хяналт, шалгалт хийж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан хариулсан юм.

ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг "Өнгөрсөн тавдугаар сард иргэн А-ийн данснаас найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийг ЭЦА-аас өнгөрөгч есдүгээр сард олж илрүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба хоёр этгээдийг холбогдуулан шалгаж байна.

Хаан банк гэлтгүй өөр банкны дансаар мөнгөө алдсан гэх иргэд цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу бүртгэл судалгаандаа авч, шалгалтын ажиллагааг явуулдаг. Иргэдийн зүгээс ийм хүний дансанд мөнгө нь байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ гэх зүйлийг хэлдэг. Тухайн этгээд өөрийнхөө ашигладаг буюу хувийн данс руу мөнгө хийлгэхгүй. Энэ мэт шалтгаанаас үүдэн хэргийг мөрдөн шалгах явцад удаашрал үүсдэг тохиолдол бий" гэлээ.

ЭЦА: Мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банк дахь дансанд хязгаарлалт тогтоож байна
ЭЦА: Мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банк дахь дансанд хязгаарлалт тогтоож байна
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.