Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх, эх орноо сурталчлан таниулах, гадаадад амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах, байгаль орчин, цөлжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж, идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллахыг захилаа.

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН ЭЛЧИН САЙД НАР:

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаяр

7. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржав

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх

9. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр

ШӨХТГ: “Hulan-21” гар утас нь DOOGEE X96 Pro утсыг хуулбарлаагүй гэх албан бичиг ирсэн
ШӨХТГ: “Hulan-21” гар утас нь DOOGEE X96 Pro утсыг хуулбарлаагүй гэх албан бичиг ирсэн
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.