Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Монгол Улсад бизнес хийх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болж энэ асуудал үүсэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдлээ. Маш олон гуйвуулагдсан, үл ойлголцол үүсэхээр мэдээлэл цахим орчинд явагдаж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь 2020 оны есдүгээр сараас Хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. 2021 оны нэгдүгээр сард Мэдээлэл, технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн яаж гаргах талаар ажлын хэсэг байгуулсан, 30-аад компанитай хамтарч ажилласан. Маш олон хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар өнгөрсөн зургадугаар сард өргөн барьсан. Иргэд хөрөнгө оруулах босго буюу Монгол Улсад бизнес хийх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болж энэ асуудал үүсэж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан нь Монгол Улсад бизнес хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээж өгөхийг зорьсон. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж, 50 мянган ам.доллар болгох зэргийг тусгасан. Үүний гол агуулга нь гадаад, монгол иргэд хамтарсан компани байгуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.

Тиймээс 100 мянган ам.долларын асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. 100 мянган ам.долларын босго нь гадаадын иргэдээс илүүтэй Монгол Улсын иргэдэд ашигтай. Бид энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хуулийн төслийг өргөн барьсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт гэсэн ойлголт үгүй болж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав, машин авах биш, компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Бид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх олон хөтөлбөр ярилаа." гэв.

Ц.Мөнх-Оргил: Машины тоогоо цөөрүүлэхээс нааш замын түгжрэл арилахгүй
Ц.Мөнх-Оргил: Машины тоогоо цөөрүүлэхээс нааш замын түгжрэл арилахгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.