УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ЗГ-ын сангийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр " Засгийн газрын 25 тусгай сангийн 24 нь зөрчилтэй. Зарим алдартай сангуудын эргэн төлөлт 6,7 хувьтай л байна. Ийм нөхцөлд дахин сан бий болгох замаар аливаа ажлыг явуулах эсвэл зөрчилтэй сангуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж байхгүй. Сонгуулийн үеийн гол асуудал бол дунд шатныхны найр. Сайд нар тэр болгон шалгах чадваргүй. Гоё зөвлөл нэртэй зөвлөл байгуулна. Тэндээ дандаа нэг ангийхан нь ороод суучихна. Энэ нь нийгэм, эрүүл мэндийн асуудлыг огт шийдэхгүй. Үүнийг би баталгаатай хэлье. 5 жилийн дараа гэхэд санг санаачилсан сангийн зөвлөлүүд бүгд шоронд нь суух юм уу хэрэг үүсгээд явна" гэв.