Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Машины тоогоо цөөрүүлэхээс нааш замын түгжрэл арилахгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "2022 оны төсөв нийслэлийн замын түгжрэлийг арилгахад нэлээд анхаарал хандуулах юм байна гэж ойлголоо. 420-470 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Энэ мөнгө яг яаж зарцуулагдах вэ?

Машины тоогоо цөөрүүлэхээс нааш ядаж нэмэхгүй байдал бүрдүүлэхээс нааш замын түгжрэл арилахгүй юм байна. Жилд 50-70 мянган машин нэмэгдээд байдаг. Яаж ч зам тэлж, давхар гүүр бариад машиныхаа тооны өсөлтийг зогсоохгүй бол хайран мөнгө чинь яйран болоод дуусах гээд байна. Утааг арилгах гээд баахан мөнгө зараад явж явж түүхий нүүрсээ болиулж байж гайгүй болдогтой энэ асуудал яг адилхан.

Тансаг хэрээглээний татварыг нэмэх цаг болоогүй юу? Хэрэглээгээ зөв болгодог бодлогын хөшүүргэ гаргаж өгөхөөс нааш энэ асуудал шийдэгдэхгүй байх. Энэ талаар Сангийн яам ямар бодолтой байна вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ мөнгийг зөвхөн түгжрэлийг бууруулахад зориулж нийтийн тээврийн хэрэгслийн шинэчлэлд зориулаарай гэж НЗДТГ-т өгч байгаа. Улсын төсөв батлагдсанаас хойш 12 дугаар сарын 5-ны дотор Нийслэлээс өөрсдийн төсвөө батлах ёстой. Тэр үед энэ төлөвлөгөө улам тодорхой болно.

Тансаг хэрэглээг татварын бодлогоор зохицуулна. Ирэх оны төсөвт энэ талаар тусгаагүй" гэлээ.

Д.Ганбат: Арчаагүй сайд нараас болж нөхцөл байдал ийм боллоо
Д.Ганбат: Арчаагүй сайд нараас болж нөхцөл байдал ийм боллоо
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.