2022 оны улсын төсөв батлахтай холбогдуулан барилгын салбарынхан УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Барилгачдын төлөөлөл: “Бид үнийн өсөлтөд нэрвэгдэж, өндөр үнэтэй барилгын материал зургаадугаар сараас эхлэн авсан. Барилгын компаниудаас хамгийн бага нь 300сая, их нь нэг тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол олон барилга баригдаж дуусалгүй үлдэх болно. бид ямар нэг байдлаар улс төрийн жагсаал цуглаан хийхийг хүсэхгүй байна” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Шаардлагыг хүлээж авлаа. Өнгөрсөн онд улсын төсвөөр батлагдаж, баригдаж буй барилгын ажилд материалын үнийн өсөлтөөс шалтгаалан хүндрэл үүссэнтэй санал нэг байна. Өнөөдрөөс эхлэн УИХ 2022 оны улсын төсвийг хэлэлцэж байна. энэ хүрээнд та бүхэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх болно. цар тахлаас шалтгаалан давагдашгүй хүчин зүйл. тиймээс энэ эрсдлийг ЗГ 100 хувь хариуцах боломжгүй, тодорхой хүрээнд арга хэмжээ авна” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Манай улс барилгын материалаа Хятад улсаас оруулж ирдэг. Валютын ханш өссөн нь үнэн. Ардчилсан намын бүлгээс та бүнхийг хэрхэвч хохироож болохгүй гэсэн байр суурьтай байна. Н.Алтанхуягийн ЗГ-ын үед бүх барилгыг төсвөөр царцааж байсан. Түүнтэй адил алдааг ЗГ гаргаж болохгүй, барьж дуусгах ёстой. Арчаагүй сайд нараас болж нөхцөл байдал ийм боллоо” гэлээ.