Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусна

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
2 минут 36 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ковидын үед УИХ-ын гишүүд бид ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын зээл авсан байна. Авч байгаа мөнгөө ариг гамтай хэрэглэх хэрэгтэй байна. Ямар вакциныг хэдий хэмжээгээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргадаг юм бэ? Вакцины бодлогоо тодорхой болго гэж С.Энхболд сайдад хэлээд жил гаруй болж байна.

Хоёрдугаарт, одоо ямар хугацаанд хэр их хэмжээний аль вакциныг авахаар төлөвлөж байгаа вэ? Хичнээн төгрөг хэрэг болох вэ? Тэр мөнгө нь бэлэн байгаа юу, эсвэл дахин зээл авах уу?

Гуравдугаарт, Эмийн асуудлаа тодорхой болгоод өгмөөр байна. Гэнэт л өвдлөө гэхэд запас эмтэй баймаар байна. Иргэд таамгаар шахуу эм авч уугаад эдгэх нь эдгээд үхэх нь үхэж байна. Эмийн хэдэн компаниудаас болж иргэдийн амь нас хохирч байна" гэж асуулаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцины төлөлтийг ЭМЯ хийж байгаа. Хоёр тун хийхэд 4,131,000 тун шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7.3 сая вакцин татан авсан. COVAX хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 20 хувийг вакцинжуулна. Татан авалтуудаа хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нөөцөнд 1.7 сая тун файзер вакцин байна. 890,000 тун вероселл вакцин мөн бий.

Эмийн хувьд ОУ-ын жишгийг дагаж байгаа. Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний жагсаалтаас хассан. Харин өргөн хэрэглээнд хэвээр байгаа. Вирусийн эсрэг эмчилгээнд үйлчлэх хүрээг өргөтгөсөн, харин хасалт хийгээгүй" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "2.8 сая тун байгаагаас 800 мянган тунгийн хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусах юм байна. Сенофарм нь 2023 онд дуусах байх. Вакцинаа хугацаа дуусахаас нь өмнө бүрэн хэрэглэхгүй бол энэ бол том асуудал" гэв.

П.Бүрэнтөгс залуу хосуудад иж бүрэн тавилгатай монгол гэр өгнө
П.Бүрэнтөгс залуу хосуудад иж бүрэн тавилгатай монгол гэр өгнө
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.