УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-ний өдөр явагдсан хэдий ч ирц хүрээгүйн улмаас нэмэлт санал хураалт явуулахаар болсон.
Үүүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах юм байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг.
Үүнд,
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.