Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, - Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, - Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
- Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.