АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдах холимог тулааны “Zhong Luo2” цуврал ирэх сарын 13-нд болох гэж байна. Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох юм. АНУ-д болох “Zhong Luo2” цувралыг MFC холбоо хамтран зохион байгуулах юм.
Б.Баттөрийн хувьд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан “Mongol FC-1” тулаанд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж ялагдаж байсан билээ.