Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эдийн засгийн голлох секторуудаа дэмжиж байж хямралаас гарна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төсвийн хуулиараа ирэх сарын 15-наас өмнө 2022 оны төсвийн тухай хуулийг батлах ёстой. Энэ бол намрын чуулганы нэг том асуудал. Тиймээс бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдлийг гаргасан. 2022 оны төсөв тодорхой гурван зүйлд тулгуурласан байна.

Нэгдүгээрт, орлогыг шахах

Хоёрдугаарт, зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох

Гуравдугаарт, Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн байна.

Пүрэв гаригийн чуулганаар төсвийн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд хэлэлцэж батална" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "2022 оны төсөв олон сорилтын дунд хийгдсэн. Бид төсвийн орлогыг хэт их төсөөлөхгүй. Эдийн засгийн голлох секторуудаа дэмжиж байж хямралаас гарна. Тэгж байж дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийг эрсдлийг давах ёстой. Тухайлбал, энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байна. Барилга байшин гэхээсээ илүү хөгжлийг, хувийн хэвшлийг, эдийн засгийн суурь бүтцүүдээ дэмжих нь хамгаас чухал. Энэ жил замд 30 тэрбумын хөрөнгө оруулалт байгаа бол ирэх жил нийтдээ 210 тэрбум төгрөг болгож байна. Ковидын хүнд үед боловсролын салбар тасалдаж болохгү" хэмээлээ.

Д.Ганбат: Эдийн засгийн хүндрэл удахгүй банкинд нөлөөлж эхэлнэ
Д.Ганбат: Эдийн засгийн хүндрэл удахгүй банкинд нөлөөлж эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.