Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Ёсзүйн алдаа гаргасан гишүүд ард түмнээсээ уучлал гуйдаг заалтыг гишүүд эсэргүүцээд байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэлээн асуудал дагуулж байна. Учир нь гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар УИХ-д өргөн барьсан билээ.

Харин хууль санаачилж, өргөн барьсан гишүүд нь нэг нэг рүүгээ буруугаа чихсэн байдалтай байна. Тиймээс УИХ-ын Ёс зүй, хариуцлагын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан гишүүд иргэдийн шүүмжлэлт өртөнгүүтээ нэг нэг рүүгээ буруугаа чихсэн байдалтай байна. Гол нь гишүүд өргөн барьж байгаа хуулиа ч уншиж судлахгүй өргөн барьж байгаа нь ёсзүйн хувьд хэр зохимжтой юм бэ?

-Дүрмээр зохицуулсан тусгайлсан зүйл байхгүй. Гэхдээ тэдний үйлдэл яах аргагүй УИХ-ын гишүүний ёсзүйтэй холбоотой. Бид тангараг өргөхдөө нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлж ажиллахаа мэдэгддэг. Тэгэхээр УИХ-ын гишүүний ёсзүйтэй холбоотой асуудал яригдаж байна. Хуучин ёсзүйн дэд хороо байхдаа ч, байнгын хороо болсон ч нарийвчилсан дүрэм журам байхгүй. УИХ-ын гишүүний ёсзүйн шинэ дүрмэнд арга иргэдээсээ, хэвлэл мэдээллээр уучлал хүсдэг заалтыг оруулмаар байна. Гэхдээ оруулж чадахаа мэдэхгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд "Ёсзүйн дүрмээ өөрчлөөд, биднийг чангалах гээд байна" гээд эсэргүүцээд байгаа. Уг нь УИХ-д өргөн бариад, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Харицлага тооцох ямар ч механизм байхгүй. Уучлал гуйдаг ганц зүйлийг л оруулж чадахгүй байна.

-Тус хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Чуулганд би байр сууриа илэрхийлсэн. Хэдэн жилийн өмнө УИХ-аар орж ирээд босго даваагүй унасан байдаг. Тиймээс "Яг тэр хуультай ижилхэн хуулийн төсөл байна. Анхаарч үзээч" гэж хууль санаачлагч гишүүдэд хэлсэн. Хоёрдугаарт, "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх бол үүнийг цогцоор авч үзээч. Зүгээр л оршин суух визтэй холбоотой асуудлыг оруулж ирж болохгүй" гэдгийг хэлсэн.

-Одоо тэгэхээр ёсзүйн алдаа гаргасан Д.Өнөрболор, П.Анужин, Х.Ганхуяг нарт хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?

-Тийм байхгүй. Ёсзүйн алдаа гаргасан бол ард түмнээсээ уучлал гуйдаг ганцхан заалтыг оруулж чадахгүй үйлээ үзэж байна.

НӨХӨН СОНГУУЛЬ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ
НӨХӨН СОНГУУЛЬ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.