СЕХ-ноос нөхөн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өчигдрийн санал хураалтаар нийт хоёр тойрогт саналын ирц хүрээгүй асуудал үүссэн. Өнөө өглөө СЕХ хуралдаж, хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулахаар шийдсэн.
Нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 16-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулахаар болжээ. 148 хэсгийн хорооны 17-д нь саналын ирц хүрсэн. Тиймээс 137 хэсгийн хороон дээр нэмэлт санал хураахаар болж байна. Гар тооллого хийхэд автомат системтэй зөрөөгүй. Тулгаж баталгаажууллаа.
Төсвийн хувьд улсаас 1.8 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ нөхөн сонгуулийг хийхэд шаардагдах төсөв бол 2.2 тэрбум төгрөг. 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг бол улсын бүртгэлийн газар цагдаагийн байгууллагын зардал. Сонгуулийн Ерөнхий Хорооны шууд зарцуулах зардалд 1.8 тэрбум төгрөг юм. Нийт сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтаа хийнэ. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй" гэв.