Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэндхүү: Улсын төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс мэдээлэл хийлээ. "Цагаанбөлбөө" компанийн захирал Ц.Цэндхүү "Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч салбар салбарын аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж иргэдийн амьжиргааны түвшин буурсан хүндхэн сорилттой нүүр тулж байна. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 8000 гаруй ААН, 150 мянга гаруй барилгын салбарын ажилчдад сөргөөр нөлөөлж байна. Цаашид бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, есөн дүүрэгт баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын бүтээн байгуулалтын ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Үүнд:

  • Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссоос удаа дараа хөл хорио тогтоосон. Энэ нь барилга угсралтын ажил эхлэж дуусах хугацааг хойшлуулсан.
  • Хил гааль нээгдээгүйн улмаас ачаа тээврийн үнэ өсч, бараа материалын хомстол үүссэнээр барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.
  • Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт 2019.12.30-ны өдрийн БХБЯ.ны сайдын 217-р тушаалаар батлагдсан барилгын ажилтны тарифт жишгийг үндэслэн ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй. Энэхүү нөхцөл байдлыг төр засаг дүгнэж үнийн зөрүүг 2022 оны төсвийн тухай хуульд тооцож, тусгаагүй байгаа нь барилга угсралтын байгууллагуудыг шууд эдийн засгийн эрсдэлд оруулж байна. Улмаар дампуурах нөхцөл байдалд оруулж байна” гэлээ. Эл шалтгаанаар барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэгдлээс УИХ, Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч ажиллахыг шаардлаа.

Тус шаардлагад, "Үнийн өсөлтийн индексийг тооцож зөрүүг 2022 оны төсвийн тухай хуульд тусгах,

Төрийн болон ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,

2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийг тооцож, 2022 оны төсөвт суулгах,

2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсвийг дараа онуудын үйл ажиллагааны төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах,

Одоо хийгдэж буй гэрээт ажлуудын, гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцлаж, гүйцэтгэгч комданиудад олгох,

Цах тахлын нөхцөл байдлын үеийн НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлөх зэрэг багтжээ.

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авна гэдгээ ч мэдэгдлээ.

Э.Дэлэгнанзадмаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.