Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: “Эрдэнэс-Тавантолгой“ ХК-ийн удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнөөдөр бид энэ түүхэн боломжийг ашиглаж үнэхээр чадахгүй байна. Бид уг нь 42 сая тонн нүүрс гаргах ёстой. Түүнээхээ дөнгөж 10 сая тонныг л 500 ам.доллараар зарахад 5 тэрбум ам.доллар буюу 2021 оны бүтэн жилийн төсвийг олох боломжтой. Ийм боломжийг үнэхээр алдаж байна. Оны эхнээс хойш 4.7 сая тонн нүүрс л гарсан. Одоо 8 сая тонн нүүрс Цагаанхад дээр байна. Үүнийг 50-70 ам.доллараар зараад мөнгийг нь аваад хэрэглэчихсэн. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагууд маш хариуцлагагүй ажиллаж байна. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй" гэв.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар “Ковид биднийг үнэхээр сөхрүүлж байна. Иргэдийн хариуцлагын ч асуудал байна. С зөвшөөрлийн асуудлыг хууль, хүчний байгууллагынхан шалгах хэрэгтэй" гэлээ.

Н.Алтанхуяг: Юм л бол АН-аас боллоо гэдэг байсан чинь одоо Орос, Хятадаас боллоо гэдэг болж
Н.Алтанхуяг: Юм л бол АН-аас боллоо гэдэг байсан чинь одоо Орос, Хятадаас боллоо гэдэг болж
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.