Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гүрсоронзон: С зөвшөөрлийн асуудлыг шилэн болгох ажлыг хийж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Улс хоорондын С төрлийн зөвшөөрлийн асуудлаар холбогдох албаныхан тайлбар өглөө.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон "Улс хоорондын С төрлийн зөвшөөрөл гэдэг нь хил гарах зөвшөөрөл юм. Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган нүүрс тээврийн машин бүртгэлтэй байгаа. 30 жилийн өмнө байгуулагдсан даац нь хэтэрсэн орон нутгийн чанартай жижиг боомтод өргөтгөл хийхээс нааш хэрүүл маргаан дагуулж явсаар л байх болно.

Эрдэнэс тавантолгойд оногдож байгаа 60 хувийн квотод 6,000 ширхэгийн зөвшөөрлийн бичгийн 3400 орчим зөвшөөрөл ногддог. Эрэлтийн хувьд 11,000 зөвшөөрлийн шаардлага хангасан эрэлт ирдэг. Эрдэнэс тавантолгойгийн зүгээс "Бид одоогоор үүнийг хуваарилах боломжгүй байна. Бэлтгэл ажил байхгүй учраас 2022 оны нэгдүгээр улирлаас хариуцлагын гэрээнүүдээ шинэчлээд явах боломжтой" гэсэн хариулт өгсөн. Зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудал хэрүүл маргаан дагуулдаг нь үнэн. Үүнийг үе шаттайгаар шилэн болгох ажлыг хийж байгаа" гэв.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "С зөвшөөрлийн асуудлыг уурхайдын зүгээс хийхгүй байгаа. Харин Төрийн бус байгууллагууд хариуцаад, нэг нэгэндээ хяналт тавиад явах боломжтой. Бидний зүгээс ТББ-уудад өгөхөд бэлэн байгаа. Уурхайнууд хэрэв бүгд жигд нүүрсээ худалдаад эхэлбэл уурхайнууддаа квоттой нь уялдуулаад өгчих юм" гэлээ.

Б.Бат-Эрдэнэ: Халдвартай жолоочоо нууж, хятадын тал руу гаргаснаас болж маш олон жолооч хохирч байна
Б.Бат-Эрдэнэ: Халдвартай жолоочоо нууж, хятадын тал руу гаргаснаас болж маш олон жолооч хохирч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.