Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Нүүрс тээврийн асуудалд Монгол жолооч нарын асуудал нэн тэргүүнд байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Гашуунсухайт боомттой холбоотой олон асуудал яригдаж байна. Шинжилгээ, бөмбөлөг гэсэн хоёр асуудал үүсэж олон мянган жолооч нарын эрх ашигтай холбоотой янз бүрийн хэрүүл маргаан болж байна. Энэ асуудал ЗТЯ ямар байр суурьтай байна вэ? С зөвшөөрлийн асуудал олон жил яригдаж байна. Хоёр улсын автозамын хэлэлцээрийн дагуу явагдаж байгаа. БНХАУ-ын талаас шалтгаалж байгааг ойлгож байна. АТҮТ УИХ-ын гишүүний асуултад хариу өгдөггүй.

Ханги-Мандал, Ярантын боомт гэх хоёр боомт чөлөөтэй нүүрс экспортолж байгаа. Гэтэл Ярантын боомтыг хаагаад хоёр сар гаруй болж байна. Ямар шалтгаанаар хэн хаасан юм бэ. Нүүрс тээврийн асуудалд Монгол жолооч нарын асуудал нэн тэргүүнд байх ёстой." гэж асуулаа.

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "ЗТХЯ-наас Гашуунсухайт боомтод долдугаар сар болон есдүгээр сард ажлын хэсэг очиж ажилласан. Долдугаар сард очиход нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байсан. Энэ үед Хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу кэмпдээ тусгаарлагдах зохион байгуулалтад орсон. Энэ нь одоогийн хэлээд байгаа бөмбөлөг гэдэг систем юм" гэв.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Ярантын боомтын хувьд хоёр асуудал байгаа. Боомт хаагдаагүй, хэвийн. Гэхдээ Хөшөөтийн уурхайтай холбоотой хоёр асуудал байна. Нэгдүгээрт, зам их эвдрэлтэй байгаа учраас замаа засах шаардлагыг аймгийн удирдлагын зүгээс болон ЗТХ-ийн төвөөс тавьсан. Хоёрдугаарт, Хөшөөтийн уурхайгаас явж байгаа жолооч нарын хувьд хэт доогуур үнэлгээтэй тарифыг уурхайн зүгээс тулгаж байгаа асуудлыг тавьж байна. Бид нэг бус удаа албан бичиг явуулсан" гэв.

“Эрдэнэс Тавантолгой“ 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна“
“Эрдэнэс Тавантолгой“ 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.