Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 53 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Энэ жил нүүрс тээвэрлэлт алдагдаж, төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу. Халдвар хамгааллын дэглэм хэр байна. Манай талаас эерэг гараад үүнээс болж, жолооч нар нэлээн хохирч байна. ЭМЯ, УОК, Хятадын талтайгаа яриад нэг талд нь гаргах боломж байна уу"

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Нүүрс гаргах асуудал нэлээн асуудал дагуулж байна. Халдвар хамгааллын дэглэм, халдварын байдал Гашуунсухайт боомт, Цагаан хаданд маш их идэвхжсэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын тал шинжилгээнд маш их анхаарч байна. Шинжилгээний хариу БНХАУ-ын талд очихоор эерэг, манайд сөрөг гардаг нөхцөл байдал гуравдахь сардаа үргэлжилж байна. Бид ЭМЯ-ны асуудлыг тавьсан. ЭМЯ БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай 2 удаа онлайнаар уулзсан. Эндээс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байгаа"

УИХ-ын гишүүн А.Адьшаа "Монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах нь чухал байна. Гэтэл сүүлийн үед БНХАУ-ын бодлогыг дэмжиж, жолоочгүй машин явуулна гэж байна. Энэ бодлого чинь ямар учиртай бодлого вэ. 10-20 мянган жолоочийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ"

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Ярантай боомтын хувьд 2 асуудал байна. Нэгдүгээрт, боомт хаагдаагүй. Хэвийн. Гэхдээ Хөшөөтийн уурхайтай холбоотой хоёр асуудал. Зам эвдрэлтэй байгаа учир замаа зас гэсэн шаардлагыг аймгийн удирдлага болон ЗТХ-ийн төвөөс тавьсан. Энэ бол зөв. Учир нь хүнд даацын машин явж байгаа учир аюулгүй байдлаа хамгаалах нь чухал" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эдийн засаг маш хүнд байна. Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногтоо 100-хан машин гаргаж байна. Үүнийг хариуцдаг хүн алга. Тэгээд бүх зүйлийг ковид руу чихчихдэг. Ийм байдлаар явмааргүй байна. Манайхаас ковидын тохиолдол Хятад руу ороод байхаар бид нүүрсээ зарж чадахгүй байна. Бид зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. 500 жолоочийг 14 хоног тусгаарлаад арай гэж БНХАУ руу явуулахад дундуур нь 1, 2 ковидтой хүн шургаж байна. Үр дүнд нь бизнес ч байхгүй, ачаа тээвэр ч байхгүй. Энэ асуудалд хэрхэн анхаарах вэ"

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Хоёр гол арга хэмжээ авна. Нэгдүгээрт, Бөмбөлгийн систем. Тодруулбал, жолооч нарыг бөөнөөр нь байлгаад эрсдэлтэй юм байна. Тайван зогсоолын зочид буудалд нэг удаа бөөнөөр нь байлгаж үзсэн. Халдварын тархалт маш өндөр байсан. Бөмбөлгийн систем гэдэг нь маш цөөхнөөр нь буюу компаниудыг 2,3-аар нь хуваагаад бөөгнөрлийг нь сааруулж байна.

Засгийн газрын шийдвэрээр Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гээд зардал мөнгөний асуудал шийдэгдээд явж байна"

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эрдэнэс Тавантолгой" компани одоогийн байдлаар 2.3 их наяд төгрөгийн алдагтай ажиллаж байна. Гэтэл сая 80 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан МИАТ компанийг дампууруулах уу, үгүй гэдгийг хөндөж, Гүйцэтгэх захиралд нь хариуцлага тооцлоо. Гэтэл 2.3 их наядын алдагдалтай компани түүний санхүүжилт төмөр зам руу орж байгаа тохиолдолд хариуцлага тооцох уу. Төмөр замын санхүүжилтээ цаашдаа хэрхэн хийх вэ"

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр зам яах аргагүй "Эрдэнэс Тавантолгой"-гоос санхүүжээд явж байгаа. Цаашдаа дуустал санхүүжнэ. "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр зам бол нүүрс бартер маягаар явж байгаа гэсэн мэдээтэй байна" гэлээ.

Б.Бямбадорж: Эмнэлгийн бус зориулалтын өрөө тасалгааг суллаж, ор дэлгэж байгаа
Б.Бямбадорж: Эмнэлгийн бус зориулалтын өрөө тасалгааг суллаж, ор дэлгэж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.