Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: III тунгийн дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурсан

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт болон III тунгийн хамрагдалтын талаар мэдээлэл өгсөн. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "2021 оны хоёрдугаар сараас манай улс коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Вакцинжуулалтын талаар дэвшүүлсэн зорилт бүрт нийслэлийн эрүүл мэндийн байгууллага шуурхай зохион байгуулалтад орж, иргэдийг дархлаажуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард хамгийн өндөр буюу суурин 120, явуулын 40 цэгээр 2310 ажилтан дархлаажуулалт хийж байсан.

Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 5-ны хооронд өндөр байсан боловч одоо буурсан үзүүлэлт гарсан. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд нэмэлт тунд 1220 хүн хамрагдсан байна. Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дэлхий дахинд судлагдсан, бусад улс орон хэрэгжүүлж байгаа нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна" гэсэн юм.

Томуу, томуу төст өвчин, халдварын  үед эмчилгээ, асаргааны ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАС
Томуу, томуу төст өвчин, халдварын үед эмчилгээ, асаргааны ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАС
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд