Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 69.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Цагаан хадны суурьшлын бүсийн иргэд, экспортын жолооч нийлсэн 18,600 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хамруулсан. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 215 хамруулсан.

-Өнөөдрийн байдлаар тээврийн нэгдсэн системд Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх 244 ААН, 18997 тээврийн хэрэгсэл, 16715 жолооч бүртгэлтэй бөгөөд бүгд Монгол улсад бүртгэлтэй ААН, жолооч нар юм.

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тээвэрчдийн отог цогцолбор, Ханбогд сумын нутагт тайван зогсоол үйлчилгээний байгууламж баригдаж бүрэн ашиглалтад орж жолооч нарт үйлчилж эхэлсэн. Гашуунсухайт автозам компани 2019-2020 онд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн замд иж бүрэн засвар хийж 15-20км тутам тээврийн хэрэгсэл түр зогсох, бие засах газар, хогийн цэг, засварын цэгүүдийг байгуулж дууслаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 69.4 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.

Хүнсний талон авдаг 4462 иргэн намрын ургац хураалтад ажиллаж байна
Хүнсний талон авдаг 4462 иргэн намрын ургац хураалтад ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.