Энэ жилийн намрын ургац хураалтад оюутан залуус болон цэргийн алба хаагчид, сонсогч, ажил хайж буй иргэдийг цалинтай ажиллуулж буй. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас намрын ургац хураалтад оролцох иргэдийг ХХҮЕГ болон нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар дамжуулан бүртгэж, холбон зуучилж ажиллаж байгаа юм. Ингэхдээ өнгөрөгч есдүгээр сарын 24-ний байдлаар 14 мянга гаруй иргэдийг ургац хураалтын ажилд хамруулсан талара албаныхан мэдээлж байсан удаатай. Тэгвэл 10 дугаар сарын 1-ний байдлаар 18 аймаг, 9 дүүргийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг, хөдөлмөрийн насны 4462 иргэн ургац хураалтын ажилд оролцож байна.
Хүнсний талон авдаг 4462 иргэн намрын ургац хураалтад ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.