Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д халдварын улмаас 120 мянга гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа алджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 41 секунд

Халдварын тохиолдол анх илэрснээс хойш АНУ-д 120 мянга гаруй хүүхэд халдварын улмаас эцэг эх, өвөө эмээ, асран хамгаалагчаа алдсан гэж тус улсын Хүүхдийн анагаах ухааны сэтгүүлд мэдээлжээ.

“Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас олон мянган хүүхэд өнчирч байна” гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ судлаач Сюзан Хиллис хэлжээ.

"Коронавирусний халдвараас шалтгаалсан ойрын болон урт хугацааны ноцтой үр дагаврыг бид бүгд, ялангуяа хүүхдүүд хойч үедээ мэдрэх болно. Эдгээр хүүхдүүдийн амссан хохирол, одоо ч мэдэрч буй тэр зовлонг шийдвэрлэх нь бидний эн тэргүүний зорилтуудын нэг байх ёстой" гэж С.Хиллис нэмж дурджээ.

Хүүхдийн анагаах ухааны сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн уг судалгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Лондоны Эзэн хааны коллеж, Харвардын их сургууль, Оксфордын их сургууль, Өмнөд Африкийн Кейптауны их сургуулийн судлаачид хамтран хийжээ.

Судлаачдын тооцоолсноор, коронавирусний улмаас АНУ-д өнчин хүүхдийн тоо 15 хувиар өсжээ.

"Халдварын улмаас эцэг эх, асран хамгаалагчаа алдсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн 18 сарын хугацаанд дэлхий даяар тархсан цар тахлын үр дагаврын нөлөөг харуулж байна" гэж Лондоны Эзэн хааны коллежийн судлаач Александра Бленкинсоп онцолжээ.

ОРОН НУТАГ: Дорноговьд 115, Төв  аймагт 226 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТАГ: Дорноговьд 115, Төв аймагт 226 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.