
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 7-ны өдрийн 22:11 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход согтууруулах ундаа хэрэглэсэн 42 настай эрэгтэй Б, охин 16 настай Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.