Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломжтой болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болж байна.

Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.

Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.