Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69,2 хувийг нэгдүгээр тунд хамруулсан байна. Хоёрдугаар тунд нийт хүн амын 65,6 хувийг хамруулсан байна. Иргэд вакциндаа хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Нэмэлт тунд эхний хоёр тунгаа хугацаандаа хийлгэсэн, хоёр дахь тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын цэгт очин хийлгэнэ" гэв.