Олон нийтийн сүлжээнд шатахуун түгээх станцын гадна талбайд зодолдож буй иргэдийн бичлэг цацагдсан. Уг бичлэг дээрх асуудлыг ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 18:05 минутанд цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овооны "Петровис" шатахуун түгээх станцад согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн агсам тавьж байна гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгасан. Тухайн нөхцөл байдалд зөрчил гаргасан гэх иргэн Т, С нарт Зөрчлийн тухай хуулийн 5.1.2 дугаар хэсэгт заасны дагуу 25 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан" гэлээ.