Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр "Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг аж. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдогоос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна.

Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

С.Одонтуяа: Ковидтой нүүр тулж тэмцэж буй ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээний мөнгийг төсөвт суулгахад анхаарна
С.Одонтуяа: Ковидтой нүүр тулж тэмцэж буй ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээний мөнгийг төсөвт суулгахад анхаарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд