УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр УИХ-ынхаа дээр Засгийн газар мордчихлоо. Уг нь УИХ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулдаг. Өнөөдөр УИХ амьгүй үхдэл болж хувирлаа. Засгийн газар ковидын хуулиа түрүү бариад УИХ-ынхаа дээр мордоод дураараа авирлаж байна. Шударга ёсны сайд нь хүний эрхийг уландаа гишгэж байна. Эрх баригчид Зөрчлийн хуульд байсан маш олон зүйлийг эрүүгийн хуульд шинээр оруулж ирсэн.
Монгол Улс хуульчлагдсан дарангуйлал руу явж байна. Цагдаа МАН-ын дарангуйллын хэрэгсэл болж хувирлаа. Иргэнээ цагдаатай мөргөлдүүлдэг байдалд орлоо. Тийм учраас нэн даруй зөрчлийн хууль болон шоронжиж байгаа эрүүгийн хуулийг өөрчлөх цаг болсон. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ тарах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ байгаад хэрэггүй" гэв.