Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МБХ: Э.Цэндбаатар шигшээ багаас хасагдсан учир ДАШТ-д хаанаас оролцох нь өөрийнх нь сонголт

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэгээс тодруулахад "Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Мэдэхгүй байна. Гэхдээ Э.Цэндбаатар шигшээ багаас хасагдсан. Тиймээс ДАШТ-ээс хаанаас оролцох нь өөрийнх нь сонголт шүү дээ" гэсэн хариулт өглөө.

Мэдээллээр, Киргизстан улс түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна. Тодруулбал, түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан гэжээ.

Жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны иргэншлээр, харин буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпт оролцож байсан юм.

Киргизстан улс Э.Цэндбаатарыг өөрийн орны нэрийн өмнөөс ДАШТ-нд оролцох санал тавьсан уу
Киргизстан улс Э.Цэндбаатарыг өөрийн орны нэрийн өмнөөс ДАШТ-нд оролцох санал тавьсан уу
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.