Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг дор олон хүн цугларахаас сэргийлж уул руу гарах амуудыг хаагаад байгаа билээ. Гэвч хаврын урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн агаарт гарч, хүүхдээ салхилуулах эрэлт хэрэгцээ нэмэгдэн, уулын амыг зорих нь ихсээд байна. Гэсэн ч тэд цагдаагийн болон эргүүлийн албан хаагчидтай таарч, буцсаар байгаа юм. Тэгвэл бид энэ амралтын өдрүүдээр Зайсангийн ам болон Жаргалантын амыг зорьж, өдөрт хичнээн машин ирж, буцаагдаж буй болон буцах шаардлагыг иргэд хэрхэн хүлээн авч байгаа талаар сурвалжиллаа.
Х.Үүрийнтуяа
Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж